Мэдээ

Түүхэн замнал

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТ ХОРООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 1994 оны А/54 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт сургалтын төв үүсэн байгуулагдсан.

            Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дугаар заалт, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 509 тоот захирамжийг үндэслэн СХД-ийн Засаг даргын 2004.01.29-ны 12 тоот захирамжийн дагуу дүүргийн БТССТөв нь Биеийн тамир, спортын хороо болсон.

Тус байгууллагын даргаар: 

Л. Баатар / 1995 – 2000 /

Ц. Эрдэнбаатар / 2000- 2001 /

Д. Энхбаяр / 2002 -2013 /

Ц. Ганхүү /2013-2020/

Ц. Сосорбарам 2021оноос эхлэн тус тус ажиллаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын  хороо нь “Биеийн тамир, спортын тухай хуулийн хүрээнд нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олны дунд биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж, бие бялдрын чийрэгжилтийн хөдөлгөөн өрнүүлэн, мэргэжлийн арга зүйгээр ханган, спортын материаллаг баазыг бэхжүүлэх үйлсийг дэмжин ажиллаж ирлээ.

Тус байгууллага дээрхи үндсэн зорилтын хүрээнд өөрийн үндсэн зорилгыг “ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫГ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН АЖЛЫН ХҮРЭЭНД ӨСВӨР ҮЕИЙГ БИЕИЙН ТАМИР, СПОРТОД ДУРТАЙ БОЛГОН, ТАМИРЧДЫН ЗАЛУУ ХАЛААГ БЭЛТГЭХ” хэмээн тодорхойлон жил бүр нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр ажлуудыг уламжлал болгон зохион явуулж байна.

 

АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

      СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО НЬ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ 2005, 2006 ОНД УЛСЫН,  2003, 2005, 2006, 2008, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2017   ОНД НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛНООРОО ШАЛГАРСАН БОЛНО.

 

       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “СОРИЛ СПОРТ НААДАМ”-Д  2003, 2005, 2006, 2007, 2010, 2011 ОНУУДАД ТЭРГҮҮНИЙ БАЙРТ 2014, 2017 ОНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛД УЛСЫН ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЧ, БАТЛАМЖ ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛЭЭР ШАГНУУЛСАН.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.