Мэдээ

Даргын мэндчилгээ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол Улсын бахархал болсон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, салбарын хамт олон, спорт сонирхогч, спортыг дэмжигч иргэд та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлье.

Сонгинохайрхан дүүрэг нь Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувь Монгол Улсын хүн амын 10 хувь оршин суудаг томоохон дүүрэг билээ. Биеийн тамир, спортын хороон дүүргийн хэмжээнд  биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтуудыг амжилттайгаар  хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай байгууллагын цахим хуудсанд зочилсноор та биеийн тамир, спортын бодлого, хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, биеийн тамир, спортын уралдаан тэмцээний тайлан мэдээ, бусад мэдээлэлтэй танилцах боломжтой.

Сонгинохайрхан дүүргийн  Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  хороодуудад үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд ажилтан албан хаагчид, спортыг дэмжигч иргэд, хувь хүн, албан байгууллага, Биеийн тамир, спортын хорооны түүхийг бичилцэж яваа спортын зүтгэлтнүүд та бүхэндээ , спортын хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань гүнээ хүндэтгэн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олнынхоо нэрийн өмнөөс болон хувиасаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх эв нэгдлийг хүсье.

 

Та бүхнийг хүндэтгэсэн

 

Сонгинохайрхан дүүргийн

Биеийн тамир, спортын хорооны дарга                         Ц.Сосорбарам

 

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.