Алхацгаая, гүйцгээе аян, Биеийн тамир, спортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дунд, идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамирын ач холбогдлыг сурталчлах, аж ахуй нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ажилтан, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 24 дүгээр хороо, баруун салааны “Богдын даваа” чиглэлд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд спорт алхалтыг амжилттай зохион байгууллаа. Спорт алхалтад нийт 48 байгууллагын 328 багш, ажилтнууд хамрагдлаа.
Идэвхтэй оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлье.
АЛХАХАД ЦАГ ГАРГААРАЙ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.