Мэдээ

Буудлагын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюун


Даваажанцан овогтой Оюун нь 1969 оны 7 дугаар сарын 18нд  Улаанбаатар хотод төрсөн.

1977-1987 онд Нийслэлийн 31-р дунд сургуулийг  төгссөн.

1996-2001 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Худалдааны менежментийн мэргэжлээр,

2015-2018 онд МУБИС-БТСургуулийг Спортын дасгалжуулагчийн ангийг тус тус төгсөж, Бизнесийн удирдлага, Дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн.

ОУБХолбооноос зохион байгуулдаг Олон улсын дасгалжуулагчийн курст суралцан, олон улсад багшлах эрх бүхий дасгалжуулагчийн С зэрэглэлтэй болсон. Мөн Буудлагын 3 төрөлд Олон улсын шүүгчийн эрх авсан.

1985 оноос Буудлагын спортоор анх хичээллэж эхэлсэн бөгөөд анхны багш нь МУГДасгалжуулагч Л.Ундралбат юм. Түүний удирдлагад 1985-1987 онуудад хичээллэсэн. Улмаар спортын зэрэг ахиж 1988-1990 онуудад МУГДасгалжуулагч Б.Алтанцэцэгийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсээр, 1990 оноос 2008 он хүртэл МУГДасгалжуулагч Ц.Өлзийбаярын удирдлагад хичээллэсэн.

1988 онд Спортын мастер, 1994 онд Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.

Авсан шагналууд:

Ø  2018 онд төрийн дээд Алтангадас одонгоор

Ø  2016 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр

Ø  2016 онд МҮОХ-ны Алтан од медалиар

Ø  Нийслэлийн 365 жилийн ойн медаль

Ø  Болон бусад ойн медалиудаар шагнагдсан.

Буудлагын спортоор тасралтгүй 23 жил хичээллэсэн. Улсын дээд амжилтыг 2 удаа шинэчлэн тогтоосон. Улс, хотын удаа дараагийн аварга.

Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал:

1987-1990 онуудад Буудлага спортын төв клубт үйлчлэгч

1990-1998 онд Улсын шигшээ багт тамирчин

1999-2000 онд Хангарьд Спорт хорооны тамирчин

2000-2007 онд ХУД-ын тамирчин

2000-2014 оны хооронд Хувийн хэвшилд менежер, салбарын захирал зэрэг ажлууд хийж байсан.

2015 оноос өнөөг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороонд буудлагын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Д.Оюуны гаргасан амжилтууд:

1.    Хамгийн анхны олон улсын чанартай тэмцээнд 1988 онд Польш Улсад болсон Найрамдал ахан дүүс  олон улсын тэмцээнд оролцож шагналт 5-р байр эзлэн, Монгол Улсын залуучуудын дээд амжилтыг эвдсэн.

2.    1989 онд БНХАУлсад болсон Олон улсын нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцож 3-р байр эзэлсэн.

3.    1991 онд Бээжин хотноо зохиогдсон Буудлагын Азийн АШТэмцээнд эмэгтэй гар бууны төрөлд оролцож, багийн хүрэл медаль хүртсэн нь Монголын буудлага спортын түүхэнд анх удаагаа гар бууны эмэгтэй тамирчид медаль хүртсэн явдал болсон. /Багийн гишүүд До.Мөнхбаяр,Д.Оюун, Б.Алтанцэцэг/

4.    1994 онд Японы Хирошима хотод болсон ОУ-ын тэмцээнд шигшээ буудлагад үлдэн шагналт 8 –р байр

5.    1995 онд Индонези улсын Жакарта хотод болсон Азийн АШТэмцээнд эмэгтэй гар буучид мөн багаараа анхны мөнгөн медалиа хүртсэн. /Багийн гишүүд До.Мөнхбаяр, Д.Оюун, О.Гүндэгмаа /

6.    1998 онд Испанийн Барселонад болсон Дэлхийн    удаагийн АШТэмцээнд Монголын эмэгтэй гар бууны баг тамирчид анх удаагаа хүрэл медаль хүртсэн. Энэхүү тэмцээнд До.Мөнхбаяр, Д.Оюун, О.Гүндэгмаа нар  баг болон оролцсон. Энэ нь  Монголын Буудлага спортын түүхэнд дэлхийгээс медаль хүртсэн анхны тохиолдол болсон. Монголын баг тамирчид 1986 онд болсон ДАШТэмцээнд анх удаагаа оролцсон байдаг. Буудлагын ДАШТэмцээн 4 жилд нэг удаа зохиогддог бөгөөд 1990, 1994 онуудад оролцож чадалгүй завсардсан юм.

1998 онд зохиогдсон уг тэмцээнд зөвхөн эмэгтэй гар бууны баг тамирчид оролцсон нь тухайн үед Монгол улс зах зээлд шилжээд удаагүй улс орны эдийн засаг хүнд байсантай холбоотой. 1998 оны ДАШТэмцээнд оролцохын тулд тамирчид маань улсаас зардалгүйн улмаас байраа барьцаанд тавих, мөнгө зээлэх зэргээр хувиасаа зардлаа гарган тэмцээндээ явж байсан.

1998 онд Тив, Дэлхий, Олимпийн тоглолтоос медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох 292 дугаар тогтоолыг баталсан бөгөөд  анхны мөнгөн шагналыг Буудлагын ДАШТэмцээнээс хүрэл медаль авсан дээрхи баг тамирчид маань /До.Мөнхбаяр, Д.Оюун, О.Гүндэгмаа/ хүртэж байсан.

7.    1998 онд Тайландын Бангкок хотноо зохиогдсон Азийн 14-р Тоглолтонд мөн дээрхи баг тамирчид /До.Мөнхбаяр, МУГТ,О.Гүндэгмаа, Д.Оюун/  багийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь Монголын Буудлагын түүхэнд анх удаагаа эмэгтэй тамирчид Азийн тоглотоос медаль хүртсэн явдал болсон. 

8.    2007 онд Кувейт улсад зохион байгуулагдсан Азийн АШТэмцээнд эмэгтэй гар бууны баг тамирчид /О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Д.Оюун/  мөнгөн медаль хүртсэн.

Түүний шавь нарын гаргасан амжилтаас:

Ø  2018 оны Өсвөрийн УАШтэмцээнээс багаараа мөнгөн медаль,

Ø  Тамирчин Спортын мастер Т.Номин УАШТэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль

Ø  Тамирчин Ч.Төгсбилэг Монголын хүүхдийн спортын 6-р наадмаас алтан медаль, Б.Бат-Орших мөнгөн медаль тус тус хүртэж багаараа МХСИНаадмын мөнгөн медаль хүртсэн.

ОУХМ Д.Оюун нь Гар бууны төрөлд тэр дундаа  спорт гар бууны хурдан буудлагын төрөлд маш өндөр онодог байсан нь эмэгтэй гар буучдын хурдан буудах техник, оноог эрс сайжирхад чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.  Спорт гар бууны хурдан буудлагын оноо нь 30 сумнаас 300 онох байдаг бөгөөд Д.Оюун нь 30 сумнаас 300 оносон анхны эмэгтэй тамирчин болж байсан. Энэ төрөлдөө түүний хувийн дээд амжилт нь бүтэн дасгалд 592 онооны амжилт байдаг. Дэлхийн дээд амжилт 594, Монгол Улсын дээд амжилт 592 оноо юм. Энэхүү дээд амжилтыг МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа эзэмшдэг. 

ОУХМ Д.Оюуны гаргасан амжилтууд нь Монголын буудлага спортын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан бөгөөд тэр дундаа Монголын эмэгтэй гар буучдын амжилтыг ахиулахад гол нөлөө үзүүлсэн. МУГТ До Мөнхбаяр, МУГТ, ХБ О.Гүндэгмаа нарын хүчтэй өрсөлдөгч байж, олон жил тогтвортой амжилт гаргасан. 1990 ээд оноос хойш Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр, эдийн засаг хүндхэн үед Монголын спорт мөн адил хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан.  Энэ үед ч спортоо орхилгүй, үнэнч тууштай байж Монголын буудлагын спортыг түүчээлэн залгамжлан авч ирсэн гавьяатай.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.