Мэдээ

“ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНД ИРГЭН БҮР” ЦАХИМ УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ОРОЛЦОГЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос “Идэвхтэй хөдөлгөөнд иргэн бүр” уриатай цахим аяныг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ны өдрөөс гуравдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан билээ.
Тус тэмцээнд нийт 119 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд бичлэгээ ирүүлсэн бөгөөд өнөөдөр /2021.05.13/ тэргүүн байр эзэлсэн оролцогчдын шагналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Биеийн тамир, Спортын хорооны дарга Ц.Сосорбарам нар гардууллаа.
Идэвхтэй хөдөлгөөнд иргэн бүр уриатай цахим уралдааны Ерөнхий боловсролын сургуулийн дүнгээр
1-р байр Ч.Хишигмаа захиралтай 65-р сургууль
2-р байр Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль
3-р байр Г.Чимгээ захиралтай 105-р сургууль
4-р байр Х.Чулуунбаатар захиралтай 124 дүгээр сургууль
5-р байр Ш.Цэрэннадмид захиралтай 107 дугаар сургууль
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэгдсэн дүнгээр
1-р байр Ч.Цэндмаа эрхлэгчтэй 119 дүгээр цэцэрлэг
2-р байр Д.Цэрэндулам эрхлэгчтэй 170 дугаар цэцэрлэг
3-р байр Л.Байгалмаа эрхлэгчтэй 196 дугаар цэцэрлэг
4-р байр М.Уранчимэг эрхлэгчтэй 163 дугаар цэцэрлэг
5-р байр Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг
Хүүхдийн насны ангилалд нийт 47 хүүхэд хамрагдсанаас нийлбэр дүнгээр шагналт байранд шалгарсан хүүхдүүдийг танилцуулья.
1-р байр Хөгжил цогцолбор сургуулийн сурагч Г.Оргилмаа
2-р байр Хөгжил цогцолбор сургуулийн сурагч Э.Эгшиглэн
3-р байр 12 дугаар сургуулийн сурагч У.Нарансолонго
4-р байр 263 дугаар сургуулийн сурагч О.Номинзаяа
5-р байр 134 дугаар сургуулийн сурагч Б.Бүжинлхам
ЦАХИМ УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН НИЙТ ОРОЛЦОГЧИДДОО БАЯРЛАЛАА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.