Өрх бүр хашаандаа мод тарья уриатай бүх нийтийн мод тарих арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болж энэхүү арга хэмжээнд БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Б.Хуягбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг, дүүргийн нийгмийн салбарын төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч Т.Вандандорж нар оролцсон байна. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр спорт хорооны гадна талбайд 30 ширхэг Сакура тарив.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.