Мэдээ

Эрүүл мэндийн цахим гүйлт-2021 арга хэмжээний шилдгүүдийг шагнав.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ОРОЛЦОГЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийг гуравдугаар сарын 15-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан билээ.  

Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага 50, Ерөнхий боловсролын сургууль 18, төрийн болон төрийн бус байгууллага 14 нийт 82 байгууллагын 1700 хүн хамрагдаж 47879 км замыг туулсан. Энэ үзүүлэлтээр дүүргийн нийт оролцогчид нийслэлийн бүсийг итгэл төгс тэргүүлсэн юм. 

Өнөөдөр /2021.05.20/ нийт оролцогчдоос хамгийн хол замыг туулсан шилдэг оролцогчид болон зохион байгуулалт, багийн оролцоогоор тэргүүлсэн хамт олны шагналыг дүүргийн нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Вандандорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол нар гардууллаа. 

УДИРДЛАГУУД “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ШАГНАЛТ БАЙР  ЭЗЭЛСЭН ДАРААХ ОРОЛЦОГЧДОД МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ ГАРДУУЛАН, ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байр  Ч.Цэндмаа эрхлэгчтэй 119-р цэцэрлэг
2-р байр Б.Ганхуяг эрхлэгчтэй 107-р цэцэрлэг
3-р байр Ч.Анхтуяа эрхлэгчтэй 101-р цэцэрлэг

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдсэн дүнгээр: 

1-р байр Ө.Энхцэцэг захиралтай 74-р сургууль
2-р байр П.Энхчимэг захиралтай 106-р сургууль
3-р байр Ч.Хишигмаа захиралтай 65-р сургууль

Дэргэдэх байгууллагуудын нэгдсэн дүнгээр:

1-р байр Б.Батбаяр засаг даргатай 26-р хороо
2-р байр Ч.Ууганбаяр засаг даргатай 16-р хороо 
3-р байр Д.Идэрзаяа захиралтай Хүнс хангамжийн төв

Эрэгтэйчүүдийн төрөлд: 

1-р байр  О.Болдоо Зэвсэгт хүчний 0151-р ангийн ажилтан
2-р байр Л.Амартүвшин 74-р сургуулийн багш
3-р байр Т.Амаржаргал 74-р сургуулийн сургалтын менежер

Эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр Д.Оюунчимэг /Хувиараа оролцогч/ 
2- байр   Э.Дэлгэр 74-р сургуулийн багш
3-р байр Ж.Ариунбуян 119-р сургуулийн багш нар тус, тус шалгарлаа.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл