Овог нэр: Нямжав Баатар
Төрсөн огноо: 1973 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр төрсөн
Төгссөн сургууль:
1980-1990 онд нийслэлийн 28 дугаар дунд сургууль
1990-1991 онд тээврийн техник мэргэжлийн сургууль
2016-2018 онд МУБИС
Мэргэжил: Багш дасгалжуулагч
2003-2012 онуудад Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байсан
2015 оноос Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороонд Чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн.
2016, 2017, 2018, 2019 оны Монгол улсын Мастеруудын аварга шалгаруулах тэмцээний аварга
2016 оны Польш улсын Волбжих хотноо болсон Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медаль
2016 онд Хүндэт жуух бичиг
2019 онд Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэг
2019 оны Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо болсон Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль
2020 онд Төрийн дээд шагнал Алтан гадас одон
Дасгалжуулагчаар ажиллаж байхдаа өөрийн шавь нараа Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцуулж алт мөнгө хүрэл медалийн эзэд болж байсан.
2017 онд Монгол-Орос-Хятад гурван улсын дундах Монгол туургатан хүүхдийн спортын наадмаас Мөнгө хүрэл медаль
2018 нд өөрийн унаган шавь Б.Цэндсайханы хамтаар Хорват улсын нийслэл Загреб хотод болсон өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон
2018 онд БНХАУ-д болсон чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээнээс 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн
2019 онд Казакстан хотын Нур-султанд болсон өсвөр үеийн Ази тивийн шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон
2019 онд ОХУ-ын Улан-Үд хотод болсон Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс Б.Мөнхдаваа 70кг мөнгөн медаль, О.Мөнх-Эрдэнэ 65 кг мөнгөн медаль тус тус хүртэж байсан.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.