"ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ" ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ЦАХИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА.
Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч Агентлаг Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос иргэдийн өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих зорилгоор Монгол улсын хэмжээнд "Дасгал хөдөлгөөн хийцгээе" дэмжих сарын аяны хүрээнд цахим арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 02-30-ны өдрийг хүртэл "Марофон" "Алхах,гүйх, унадаг дугуй унах" "Иогийн дасгал" "Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг" "Шатар" "Шагай" гэсэн спортын төрлүүдээр зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүрэг эдгээр спортын арга хэмжээнд байгууллага, аж ахуй нэгжийн ажилтан албан хаагчид, хороодын нийт 1740 гаруй иргэд идэвхтэй хамрагдан оролцон өрсөлдөж, төвийн бүс, 9-н дүүрэгтээ 1 дүгээр байрыг эзэлсэн амжилтыг үзүүллээ.
-Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус арга арга хэмжээнд амжилттай оролцож байр эзэлсэн байгууллага, аж ахуй нэгж, хороод, иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд "Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяны хүрээнд зохиогдож буй цахим арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг "Алхалт, гүйлт, унадаг дугуй унах" "Иогийн дасгал" "Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг" "Шагайт дасгал" гэсэн 4 арга хэмжээгээр, оноогоор дүгнэн байр эзлүүлээ. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Сосорбарам "Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих цахим арга хэмжээнд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн байгууллага, аж ахуй нэгж, хороод, иргэдэд медаль, өргөмжлөл. мөнгөн шагнал гардуулан, талархал илэрхийллээ.
Албан байгууллага, аж ахуй нэгж, хороод:
1-р байр - Хүнс хангамж ОНӨААТҮТ
2-р байр - 6-р хороо /иргэн М.Дуламсүрэн, Б. Шүр/
3-р байр - 17-р хороо /иргэн А.Баярмаа /
Сургуулийн ӨмнөхБоловсролын байгууллага, Ерөнхий Боловсролын сургууль:
1-р байр - Ч.Цэндмаа даргатай 119-р цэцэрлэг
2-р байр - Д.Сүрэнхорлоо даргатай 84-р цэцэрлэг
3-р байр - Б.Ганхуяг даргатай 107-р цэцэрлэг
4-р байр - Ц.Мөнхжаргал даргатай 55-р цэцэрлэг
5-р байр - Б.Долгормаа даргатай 112-р цэцэрлэг
Хувиараа оролцогч:
Эрэгтэй: 1-р байр - Ч.Чулуун-Эрдэнэ /119-р цэцэрлэгийн багш /
2-р байр - Н.Цэрэнбанзэд / Хүнс хангамж, ажилтан /
3-р байр - Б.Мийсэнгэ /112-р цэцэрлэгийн багш /
4-р байр - Ц.Батмөнх /4-р хорооны иргэн /
5-р байр - Хайдавринчин /Өнөр Цогцолбор багш/
Эмэгтэй: 1-р байр - Ж.Ариунбуян /119-р цэцэрлэгийн багш /
2-р байр - Г.Сэржмядаг /119-р цэцэрлэгийн багш /
3-р байр - Д.Баясгалан /119-р цэцэрлэгийн багш /
4-р байр - Д.Энхтүвшин /84-р цэцэрлэгийн тогооч /
5-р байр - Ц.Отгонжаргал /84-р цэцэрлэгийн тогооч /
тус, тус шалгарсан байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдсан цахим арга хэмжээний шатрын тэмцээнд СХД-ийн 9-р хорооны иргэн Х.Нямтэмүүлэн 2-р байрыг эзэлж, Азийн аварга шалгаруулах цахим тэмцээнд оролцох эрхийг авсан байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.