Мэдээ

ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ “МJ” БӨХИЙН КЛУБ НОМЫН САНТАЙ БОЛЛОО

ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ “МJ” БӨХИЙН КЛУБ НОМЫН САНТАЙ БОЛЛОО
Мэдээ
ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ “МJ” БӨХИЙН КЛУБ НОМЫН САНТАЙ БОЛЛОО
Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, Спортын хорооны дэргэдэх “MJ” бөхийн клуб шинэ номын сантай боллоо. Тус клуб дүүргийнхээ 05-18 нас хүртэлх хүүхдүүдийн дунд чөлөөт бөх, жүдо бөхийн дугуйлан хичээллүүлдэг юм.
Номын сангийн нээлтийн арга хэмжээнд өнөөдөр оролцлоо. Энэхүү номын санд “МJ” бөхийн клубийн сурагчдаас гадна тус хорооны ном унших хүсэл, сонирхолтой хүн бүр үйлчлүүлэх боломжтой. Хүүхэд, багачууд болон иргэд өөрийн нэр дээр карт нээлгэн уншихыг хүссэн номоо долоо хоногийн хугацаатай гэрээр унших нөхцөлөөр үйлчлүүлэх юм. Энэ нь хүүхдүүдийг багаас нь хариуцлагад сургахаас гадна номтой нөхөрлөх, төвлөрөх зэрэг хэд, хэдэн чадварыг эзэмшүүлэх ач холбогдолтой.
Дүүргийн Биеийн тамир, Спортын хорооны дэргэдэх "MJ" клубийн сурагч дүү нар маань спортоор дамжуулан төлөвших, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангагдаж байгаад талархаж байна. Мөн хүүхэд, багачууд спортоор дамжуулан бие бялдар, сэтгэл зүйн боловсролд суралцдаг бол номоор дамжуулан гадаад ертөнцийг таних боломжтой байдаг. Тус номын сан Спортын хорооны дэргэдэх бөхийн клубийг түшиглэн нээгдсэн учраас спорт, хувь хүний хөгжлийн номууд төлхүү байлаа. Тиймээс цаашид клубийн үйл ажиллагааг дэмжин, шинэ номын сангийн бүтээл тууривлыг баяжуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.