Мэдээ

Бөхийн спортын 3 Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. /Жү-до бөх, Чөлөөт бөх, Үндэсний бөх/

Бөхийн спортын 3 Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. /Жү-до бөх, Чөлөөт бөх, Үндэсний бөх/
Мэдээ
№1. Жү-до бөхийн 2020 оны Өсвөрийн үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Сонгинохайрхан дүүргийн Жү-до бөхийн өсвөрийн шигшээ баг: 2 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэй:
1-р байрт Б. Загдзүсэм 27кг /124-р сургууль /
3-р байрт М. Бат-Ашуул 27кг /143-р сургууль/,
3-р байрт Н.Амгаланбаатар 30 кг /106-р сургууль/
3-р байрт Г. Эрхэмбаяр 38кг /124-р сургууль/
2-р байрт Э. Эрдэнэхүү 46 кг /122-р сургууль /
3-р байрт Х. Цэрэнбат 50кг /122-р сургууль /
3-р байрт С.Болдсайхан 50 кг /65-р сургууль/
Эмэгтэй:
1-р байрт О. Оюунчимэг 57 кг /9-р сургууль /
2-р байрт М. Сэржмядаг 52 кг/143-р сургууль /
2-р байрт Г.Нандинцэцэг 44 кг /62-р сургууль/
2-р байрт Г.Гүндэгмаа 63 кг /74-р сургууль/
3-р байрт Ө. Болорзаяа 44 кг /143-р сургууль/
3-р байрт Б. Жавзан 57 кг /124-р сургууль /
3-р байрт С. Гүнжинлхам 48 кг /106-р сургууль/
3-р байрт Б.Ариунзул 57 кг /62-р сургууль/
3-р байрт Б.Амарзаяа 57 кг /62-р сургууль/ тус тус хүртэж алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Мөн энэ удаагийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн
Г.Чимэд-Очир захиралтай #ХААН #ХҮНС #ИМПЕКС ХХК,
Н.Лхамсүрэн захиралтай #MJ #НИЙГЭМЛЭГИЙН багш, дасгалжуулагч, удирдлагууддаа баярлалаа.
№2. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө .
Тус тэмцээний 16 насны ангилалд Сонгинохайрхан дүүргийн тамирчин С.Бат-Эрдэнэ 29 удаа барилдаж 27 даваагаар түрүүлж багийн нийлбэр дүнгээр 30 байгууллагаас 6-р байрт орлоо.
№3. Чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын Монгол Улсын аварга шхлгаруулах тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 20-21 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ баг, МJ клубын тамирчид 1 алт, 2 мөнгөн медаль хүртлээ.
Өсвөр үеийн ангилалд:
Г.Булгантамир 45кг алтан медаль
Залуучуудын ангилалд:
М.Мөнхгэрэл 53кг мөнгөн медаль
М.Мөнхдаваа 79кг мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд ороход тусалж дэмжсэн БТСХ-ны дарга Ц.Сосорбарам, MJ нийгэмлэгийн захирал Н.Лхамсүрэн, 122-р сургуулийн багш М.Мөнхбат нарын хүмүүстээ баярлалаа.
№4. Монгол улсад жү-до бөх үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 2020 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Спортын ордны Б зааланд явагдаж, хот хөдөөгийн 30 -аад байгууллагын 250 гаруй тамирчид оролцож хурд, хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс: СХДүүрэг, Хаан Хүнс импекс клубын баг тамирчид нь 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
2-р байрт 78кг-д Р. Дуламсүрэн
3-р байрт 57 кг-д Б. Солонго
3-р байрт +78 кг-д И. Ану нар мөнгө, хүрэл медаль диплом, мөнгөн шагналаар шагнуулав.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.