Мэдээ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ХV НААДАМД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 23 БАГЦ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО.

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ХV НААДАМД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 23 БАГЦ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО.
Мэдээ
Монголын бүх ард түмний XV наадам спортын 26 төрлөөр 2022 оны 09 дүгээр сарын 10-18-ний өдрүүдэд Монгол Улс Улаанбаатар хотноо 21 аймаг, 9 дүүргийн шигшээ тамирчдын дунд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын бүх ард түмний XV наадамд Сонгинохайрхан дүүргийн баг 3 алт, 9 мөнгө, 11 хүрэл нийт 23 багц медалийн эзэд боллоо.
Үүнд:     
1. Волейболын төрөлд Р.Тамир дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг Натур мед Ноён клубийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, алтан медаль
2. Дифлимпийн Сагсан бөмбөгийн төрөлд Б.Мөнгөншагай дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн эрэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлж, алтан медаль, багийн нэгдсэн дүнгээр 2 дугаар байр
3. Чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд Мөнхбатын Мөнхгэрэл алтан медаль нэгдүгээр байр
4. Хөнгөн атлетикийн төрөлд 1500, 800 метрийн гүйлтийн зайнд тамирчин О.Болдоо мөнгө, хүрэл медаль
5. Спорт бүжгийн "Латин" төрөлд П.Нямжаргал дасгалжуулагчтай Б.Жаргалсайхан, Б.Ууганцэцэг нар дэд байр эзэлж, мөнгөн медаль, багийн нэгдсэн дүнгээр 3 дугаар байр
6. Пара хөнгөн атлетикийн Зээрэнцгийн төрөлд н.Раднаадагий мөнгөн медаль хоёрдугаар байр
7. Паэурлифтингийн төрөлд эрэгтэйчүүдийн -93 кг-ийн жинд Э.Цэлмэг мөнгөн медаль хоёрдугаар байр
-81кг-ийн жинд Э.Адъяатөмөр мөнгөн медаль хоёрдугаар байр
8. Жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн -70кг-ийн жинд Ц.Мөнгөнтуяа мөнгөн медаль хоёрдугаар байр
+78кг-ийн жинд М.Ууганжаргал мөнгөн медаль хоёрдугаар байр
9. Самбо бөхийн эмэгтэйчүүдийн -50кг-ийн жинд С.Гүнжинлхам мөнгөн медаль хоёрдугаар байр
10.Суугаа волейболын төрөлд Б.Отгонбаяр дасгалжуулагчтай эрэгтэй баг тамирчид 3 дугаар байр эзэлж, хүрэл медаль
11.Дифлимп ширээний теннисний төрөлд Г.Мөнхбадрал 3 дугаар байр эзэлж хүрэл медаль,
12. Таеквондогийн төрөлд : Эмэгтэй 57 кг-ын жинд Т.Алтансувд хүрэл медаль
Эмэгтэй 46 кг-ын жинд Б.Номин-Эрдэнэ хүрэл медаль
Эмэгтэй 53 кг-ын жинд Т.Янжинлхам хүрэл медаль
Эрэгтэй 58 кг-ын жинд: Е.Пүрэвдаш хүрэл медаль
Эрэгтэй 74 кг-ын жинд: Б.Эрдэнэсүрэн хүрэл медаль
Эрэгтэй 80 кг-ын жинд: О.Билгүүнбат нар хүрэл медаль
12. Самбо бөхийн төрөлд:
Эмэгтэй 59 кг-ын жинд А.Саранзул мөнгөн медаль
Эрэгтэй 88 кг-ын жинд Ж.Жанлавцогзол хүрэл медалийг тус, тус хүртлээ.
#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.