"АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ"- ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД СХД-ИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТ ХОРОО НЭГДЛЭЭ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 78 дугаар цэцэрлэгийн хамт олон “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” хүмүүнлэгийн аяныг, хамтарч ажилладаг байгууллага хамт олны дунд амжилттай зохион байгуулж, тус аянд СХД-ийн Биеийн тамир спорт хорооны нийт ажилтан албан хаагчид нэгдэж, цусаа хандивлалаа.
“Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө, хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм”
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.