Монголын хүүхдийн өвлийн Олимп болох Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын гүйлтийн цанын төрөлд Сонгинохайрхан дүүргээ төлөөлөн оролцож байгаа Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн дасгалжуулагчтай тамирчид маань тэмцээний эхний 2 өдрийн байдлаар:
Хөвгүүдийн 13-14 насны 5 км зайн тэшилттэй гүйлтийн цанын төрөлд Г.Төгөлдөр Хүрэл медаль
17-18 насны 15 км тэшилттэй гүйлтийн цанын төрөлд А.Хүслэн Мөнгөн медаль
Охидын 12 хүртэлх насны ангилалд А.Анхилуун Алтан медалийн эзэн болж Багийн нэгдсэн дүнгээр 3 дугаар байранд явж байна. Хүүхдийн спортын өвлийн VII наадмын нээлтийн үйл ажиллагаа нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болно. Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Сосорбарам, Нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга Т.Дэмбэрэл нар оролцож 02 дугаар сарын 9-нд гүйлтийн цанын үлдсэн төрлүүд явагдана. 02 дугаар сарын 09-ны өдөр спортын дэд мастер Нямлхагвын Энхжин охидын 15-16 насны ангилалд 5 км зайд өрсөлдөх бол Нямлхагвын Мөнхжин хөвгүүдийн 12 хүртэлх насанд өрсөлдөнө.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.