Мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Гүйлтийн цанын баг тамирчид Монголын хүүхдийн спортын өвлийн спортын VII наадамд багийн дүнгээр III байранд явж байна.

Монголын хүүхдийн өвлийн  Олимп болох Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын гүйлтийн цанын төрөлд Сонгинохайрхан дүүргээ төлөөлөн оролцож байгаа Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн дасгалжуулагчтай  тамирчид маань тэмцээний эхний 2 өдрийн байдлаар:

Хөвгүүдийн 13-14 насны  5 км зайн тэшилттэй гүйлтийн цанын төрөлд Г.Төгөлдөр Хүрэл медаль

17-18 насны 15 км тэшилттэй гүйлтийн цанын төрөлд А.Хүслэн Мөнгөн медаль

Охидын 12 хүртэлх насны ангилалд А.Анхилуун Алтан медалийн эзэн болж Багийн нэгдсэн дүнгээр 3 дугаар байранд явж байна. Хүүхдийн спортын өвлийн VII наадмын нээлтийн үйл ажиллагаа нь  2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болно. Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Сосорбарам, Нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга Т.Дэмбэрэл нар оролцож 02 дугаар сарын 9-нд гүйлтийн цанын үлдсэн төрлүүд явагдана. 02 дугаар сарын 09-ны өдөр спортын дэд мастер Нямлхагвын Энхжин  охидын 15-16 насны ангилалд 5 км зайд өрсөлдөх бол Нямлхагвын Мөнхжин хөвгүүдийн 12 хүртэлх насанд өрсөлдөнө. 

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

May be an image of 6 people, outdoors and text

1 хүн ба гадаа нарын зураг байж магад



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.