Мэдээ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Мэдээ
Сонгинохайрхан дүүргийн "Иргэдийн спортын XI наадам" “Эерэг хандлага - Эрүүл нийгэм” аяны хүрээнд Спорт явган аяллын тэмцээнийг Найрамдал, Бор толгой чиглэл алхаж нийт 10 байгууллагын 147 иргэд хамрагдаж авхаалж самбагаа, хурд хүчээ сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч Д. Ундармаа, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Сосорбарам нар болон хороодын засаг дарга нар хүрэлцэн ирж шагнал гардууллаа.
Багийн нийлбэр дүнгээр:
🥇🥇🥇1-р байранд - Л. Дашцэнгэл засаг даргатай, Төрбат ахлагчтай / 4-р хорооны баг тамирчид /
🥈🥈🥈2-р байранд - Д. Түвшинжаргал засаг даргатай Батболд ахлагчтай / 7-р хорооны баг тамирчид /
🥉🥉🥉3-р байранд - Б. Соёл - Эрдэнэ засаг даргатай Цэндмаа ахлагчтай / 3-р хорооны баг тамирчид / тус, тус медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа
Нийслэлийн шигшээ тэмцээнд : Л.Дашцэнгэл даргатай 4-р хорооны баг тамирчид оролцох эрхээ авлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.