Мэдээ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.4 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцох, хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан түгээх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгон амьдралын эрүүл хэв маягийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд төлөвшүүлэх зорилгоор 3 төрөлт спорт тэмцээн зохион байгууллаа.
-Суугаа волейбол
-Пара бадминтон
-Зуун буудалт даамны төрлөөр 43 хорооны 100 гаруй иргэд өрсөлдөж аваргаа шалгарууллаа.
Уг тэмцээнд “Монголын суугаа волейбол”-н улсын шигшээ багийн тамирчид, “Пара бадминтон”-ы улсын шигшээ багийн тамирчид үзүүлэх тоглолтыг хийж, тамирчдаа алдаршууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэхийн ач холбогдол, амьдралын итгэл үнэмшил, зорилгын талаар нөлөөллийн лекц хүргэлээ.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Сонгохбаяр, хороодын Засаг дарга нар баг тамирчдад амжилт хүслээ.
Багийн дүнгээр ШИЛДЭГ БҮС:
• ТОЛГОЙТ бүсийн баг тамирчид
Суугаа волейболын төрөлд:
• Алт-Өнөр бүсийн баг
• Мөнгө-Толгойт бүсийн баг
• Хүрэл-Баянхошуу бүсийн баг
Пара бадминтоны ганцаарчилсан /эрэгтэй/ төрөлд:
• Алт- Ө.Ганзориг /16-р хороо/
• Мөнгө- Ө.Эрхэмбаяр /18-р хороо/
• Хүрэл- Э.Эрдэнэжаргал /18-р хороо/
Пара бадминтоны ганцаарчилсан төрөл /эмэгтэй/ төрөлд:
• Алт- Г.Норзод /37-р хороо/
• Мөнгө- Ч.Удвал /1-р хороо/
• Хүрэл- Ц.Нямцэцэг /34-р хороо/
Зуун буудалт даам /эрэгтэй/ төрөлд:
• Алт- Х.Чулуунбаяр /35-р хороо/
• Мөнгө- Ө.Ганзориг /16-р хороо/
• Хүрэл- Б.Баттулга /19-р хороо/
Зуун буудалт даам /эмэгтэй/ төрөлд:
• Алт- Ц.Нямцэцэг /34-р хороо/
• Мөнгө- Р.Энхжаргал /38-р хороо/
• Хүрэл- С.Оюундарь /41-р хороо/
Уг тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монголын пара волейболын холбоо, Пара бадминтоны холбоо, Эвт гурван тулгуур ТББ, Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил ТББ, Жаргалант тосгоны Соёлын ордон, дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүддээ гүнээ талархал илэрхийлье.
8 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
10 хүн ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн нарын зураг байж магад
11 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.