Мэдээ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Сонгинохайрхан дүүргийн "Иргэдийн спортын XI наадам" “Эерэг хандлага - Эрүүл нийгэм” аяны хүрээнд Олс таталтын тэмцээнийг Биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулж. Тэмцээнд нийт 30 байгууллагын 320 гаруй иргэд хамрагдаж авхаалж самбагаа, хурд хүчээ сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б. Соёл – Эрдэнэ болон хороодын засаг дарга нар хүрэлцэн ирж шагнал гардууллаа.
Эрэгтэй багийн дүнгээр:
🥇🥇🥇1-р байранд - Б. Соёл - Эрдэнэ Засаг даргатай Ц. Анхбаяр ахлагчтай 3-р хорооны баг тамирчид
🥈🥈🥈2-р байранд – Ж. Батжаргал Засаг даргатай Б.Баярхүү ахлагчтай 23-р хорооны баг тамирчид
🥉🥉🥉3-р байранд – Х. Эрдэнэтуяа Засаг даргатай М. Алтангэрэл ахлагчтай / 8-р хорооны баг тамирчид
Эмэгтэй багийн дүнгээр:
🥇🥇🥇1-р байранд - Б. Соёл - Эрдэнэ Засаг даргатай Г.Баасанжаргал ахлагчтай 3-р хорооны баг тамирчид
🥈🥈🥈2-р байранд – С. Уянга Засаг даргатай Ц.Цэцэгмаа ахлагчтай 32-р хорооны баг тамирчид
🥉🥉🥉3-р байранд – Р. Оюун – Отгон Засаг даргатай А.Отгонсүрэн ахлагчтай / 15-р хорооны баг тамирчид тус, тус медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа
Нийслэлийн шигшээ тэмцээнд : эрэгтэй төрөлд - Б. Соёл - Эрдэнэ Засаг даргатай Ц. Анхбаяр ахлагчтай 3-р хорооны баг тамирчид
Эмэгтэй төрөлд - Б. Соёл - Эрдэнэ Засаг даргатай Г.Баасанжаргал ахлагчтай 3-р хорооны баг тамирчид оролцох эрхээ авлаа.
4 хүн, сагсан бөмбөг тоглож буй хүмүүс, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
12 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
11 хүн, сэлж буй хүмүүс, усан сан ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.