Мэдээ

Сонгинохайрхан дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Д.Дэлгэрмөрөн U15 насны ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

U15 НАСНЫ АНГИЛАЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Чөлөөт бөхийн барилдааны U15 насны ангилалын, улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдаж, 35 байгууллагын 600 гаруй тамирчид оролцлоо.
Тус тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны өсвөрийн шигшээ багийн чөлөөт бөхийн Н.Баатар дасгалжуулагчтай спорт хорооны MJ клубын баг тамирчид амжилттай оролцож:
- 44 кг-н жинд - 106-р сургуулийн сурагч Д.Дэлгэрмөрөн алтан медаль
- 38 кг-н жинд 107-р сургуулийн сурагч Э.Энхтулга хүрэл медаль
- 42-р сургуулийн сурагч Б.Ууганзаяа шагналт 5-р байр
- 123-р сургуулийн сурагч Э.Түвшинбаяр шагналт 5-р байрыг тус тус эзэлсэн амжилтыг гаргалаа.
- 44 кг-н жинд алтан медаль хүртсэн 106-р сургуулийн сурагч Д.Дэлгэрмөрөн Саудын Араб улсад зохиогдох U15 насны ангилалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд болон
ОХУ-н Саха-Якутад зохиогдох Дети ази наадамд оролцох эрхээ авлаа. Д.Дэлгэрмөрөнд дараагийн оролцох тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.
Тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Сосорбарам, MJ нийгэмлэгийн захирал Н.Лхамсүрэн, улсын начин Л.Наранбаатар, Занданбуд ,Дэлгэрхангай, 3-р сургуулийн багш Өлзийбаатар нартаа болон хүүхдүүдээ үргэлж дэмждэг, нийт эцэг эхчүүддээ баярласан талархсанаа илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.