Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр шалгалт хийж тухайн хороодын нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвүүд болох Хүнсний дэлгүүр, үсчин, түлшний цэг, халуун ус, эмийн сан, худалдааны төвүүд, ус түгээх газрууд, шатахуун түгээх станц, хоолны газруудад шалгалтаар ажилласан болно. Корона вириуст цар тахлын үед хэрхэн ажиллах, халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөх зэрэг шаардлагуудыг танилцуулж ажиллаа. Хүнсний дэлгүүрүүдэд халуун хэмжигч байхгүй үйлчлүүлэгч нарын орсон гарсныг хөтөлдөг дэвтрээр бүртгэж байсан бол бүх дэлгүүр худалдааны төвүүдэд карт унших пос машиныг үйлчилгээнд жигд тогтмол ашиглаж байсан мөн худалдааны төвүүд жигд QR код уншигчтай байсан. Шалгалтын явцад гарсан зөрчил байхгүй.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.