Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо 30 жилийн ойн хүрээнд чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхдүүдийн дунд MJ CUP-2024 өсвөрийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 30 багийн 464 өсвөрийн тамирчид 20 жингийн ангилалд 84 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд Баян-Өлгий аймгаас өсвөрийн тамирчид хүрэлцэн ирснээрээ онцлог байлаа.
Мөн тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Сосорбарам,
Mонгол Японы хамтарсан ЭМЖИ нийгэмлэгийн ерөнхийлөгч чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн,
Монгол Улсын тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Макс грүппийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд,
Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхбаяр,
Монгол Улсын начин Х.Амараа,
ЭМЖИ нийгэмлэгийн үүсгэн байгуулагч захирал н.Найдан, Монголын мастеруудын холбооны удирдах зөвлөлийн тэргүүн Б.Бат нар оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.