Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан MJ CUP-2024 жүдо бөхийн өсвөрийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 58 багийн 1154 өсвөрийн тамирчид 3 насны 52 жингийн ангилалд 208 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.
Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд
Mонгол Японы хамтарсан ЭМЖИ нийгэмлэгийн ерөнхийлөгч чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн,
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, Ардын багш, Ч.Насантогтох
ЭМЖИ нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Д.Найдан,
Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Хаштогтох
Чөлөөт бөхийн Олон Улсын хэмжээний мастер н.Сумъяа нар оролцлоо.
Тус тэмцээн нь Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 30 жилийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Тус тэмцээн нь Монголын жүдо бөхийн холбоотой хамтран 2002 оноос эхлэн 20дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.